Цаначид хилийн чанадад алт, мөнгө, хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-05 09:53:10

Монголын цанын спортын шигшээ багийн тамирчид Олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн түүхэн амжилтыг үзүүллээ.

БНХАУ-ын Ченчун хотноо болж байгаа тус тэмцээнд эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын төрөлд Э.Ариунтунгалаг алт, Б.Дэлгэрмаа мөнгөн медалийн эзнээр тодорсон бол эрэгтэй цаначдаас Б.Дүүрэнбаяр хүрэл медаль тус тус хүртлээ хэмээн Монголын цанын холбооноос мэдээлж байна. Тэмцээн үргэлжилж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ