“Хөдөлмөр хөгжлийн үндэс” өдөрлөгийг сум бүрт зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 18:21:43

Дундговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдээс дэмжлэг авсан иргэдийнхээ үйлдвэрлэлийг орон нутгийн зах зээлд танилцуулж, бүтээгдэхүүнийг нь борлуулах боломжийг олгох зорилгоор “Хөдөлмөр хөгжлийн үндэс” өдөрлөгийг хөдөөгийн сумдад зохион байгуулж байна.

Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр таван хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр хөтөлбөрийн үр дүнд Дундговь аймгийн 436 иргэнд 370 сая 620 гаруй мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнээс 100 гаруй иргэн 150 гаруй сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг буцалтгүйгээр болон тавин хувийн эргэн төлөлттэйгээр авч, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа юм.

“Хөдөлмөр хөгжлийн үндэс” өдөрлөгийг аймгийн баруун талын 7 суманд зохион байгуулаад байгаа бөгөөд өнөөдөр Өлзийт суманд өдөрлөг болж байна. Маргааш Гурвансайхан суманд өдөрлөг үргэлжилнэ. Энэ мэтээр  зүүн талын 8 суманд өдөрлөгийг үргэлжлүүлж ирэх долоо хоногт дуусах юм байна.

Бүх суманд өдөрлөгийг зохион байгуулсаны дараа өдөрлөгийн үеэр иргэд хэдий хэр хэмжээний борлуулалт хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хэрхэн сурталчилж чадсаныг нэгтгэн дүгнэнэ гэж Хөдөлмөрийн хэлтсээс мэдээллээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд