Ховдын өдрүүд нийслэлд болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 18:43:04

Ховд хот Баруун бүсийн таталцлын төв болон хөгжиж буй  Ховд аймгийн өдрүүд арга хэмжээг 1998 онд Нийслэл хотод  17 өмнө зохион байгуулж байсан юм.Ховдын өдрүүдийг нийслэлд зохион байгуулахаад аймаг орны удирдлагууд, 16 сумынхан, урлаг соёлын ажилтнууд Улаанбаатарт хүрэлцэн очоод байна .Энэ  арга хэмжээнд  600 гаруй хүн оролцож байна. 

 Энэ үеэр 9-р сарын 10-ны өдөр Чингисийн талбайд нээлт, урлаг соёлын арга хэмжээгээр эхэлж, Ховд аймгийн 17 сумын өв соёл үндэсний хувцастай жагсаал, урлагийн тоглолт, сум бүрийн ёс заншил, уламжлалыг харуулсан гэр өргөөгөөр нээлтийн арга хэмжээнд ирсэн нутгийн зон олон болон нийслэлчүүд зочлон танилцлаа.

Олон ястан угсатны өлгий нутаг  Ховд аймгийн өдрүүдээр уран зураг, гэрэл зураг, ном, музейн үзмэрийн үзэсгэлэн нээлтээ хийсэн бол, “Өндөр Алтайн аялгуут дуулал” тоглолт, Ховд аймаг-Монгол улсын хөгжлийн баруун үүд хэлэлцүүлэг Төрийн ордонд болох ба Ховд аймгийн стратеги, хөгжлийн гарц, боломжуудыг хэлэлцэх юм.

 Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Алтангадас одонт Хөгжимт драмын театрын бүтээл “Галдан бошигт хаан” туульсын дуулалт жүжиг, “Ховдод үйлдвэрлэв” Ховд аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчид, гар урлал, газар тариалан эрхлэгчдийн үйлдвэрлэсэн ориг брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн Алтайн эгшиглэн концерт, Ардын авъяастнуудын Цаст Алтайн домог тоглолт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. 
       Ховд аймаг бол Монгол улсын 21 аймгаас ялгарах өв соёл, хамгийн олон үндэстэн угсаатны түүх уламжлал, аж амьдрал, байгаль, газар нутгийн хувьд онцлогтой аймаг юм. Энэхүү өвөрмөц онцлог Ховд аймгийн  гэрэл зураг сонирхогчдын 15 гаруй уран бүтээлчдийн 140 гэрэл зураг, Ховд аймгаас төрөн гарсан уран зураачид, зохиолч, эрдэмтэн судлаачдын уран зураг болон номын үзэсгэлэн, хайчилбар зургуудыг эндээас үзэж болно. Үүнд Ховд аймгийн Музейн үзмэрийн үзэсгэлэн зэрэг багтаж байна.

Дээрх үзэсгэлэн  Ховд нутгийн аж амьдрал, өнөөгийн төрх, сумдын хайрхан уулс, мал аж ахуй, газар тариалан, амьтан ургамал, байгалийн үзэсгэлэн, цэцэг, жигүүртэн шувуудын дахин давтагдашгүй торгон агшиныг дурандаа буулгаж чадсан гэрэл зургуудыг сонгон худалдан авах боломж бүрдүүлжээ. Ховдын амтат тарвасыг амтлахыг хүсдэг хүн бүхэнд намрын налгар өдрүүдэд нийслэлийг доргиож байгаа Ховдын өдрүүд боломж олгож байна.

А.Бямбасүрэн

 

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд