Маани хөгжөөж, мянган зул өргөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 18:51:02

Жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд болдог улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр Монгол Улсын зургаа дахь Ерөнхий сайд агсан Балжингийн Жигжиджавын хөшөөнд цэцэг өргөж, Эрдэнэмандал хийдийн лам хуврагууд маани  хөгжөөж, мянган  зул өргөжээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэлтийн хар шуурганд Сүхбаатар аймгаас 2000 гаруй хүн өртсөн бүртгэл байдаг бөгөөд тэдгээрээс 1200 хүний хэрэг нь цагаадаж,  600 гаруй нь нөхөн олговор авчээ.

Энэ өдөр аймаг, сумын Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссынхон хэлмэгдсэн иргэдийн үр ач, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн болон ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хэлмэгдүүлэлтийн хар шуурга” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж шалгарсан 6 хүүхдэд шагнал  гардуулсан байна. 

Г.Сүхээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд