Цусны хорт хавдрыг эмчлэх шинэ арга боловсруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
jargal@montsame.mn
2016-01-11 13:31:46

ТОКИО. /TASS/. Өөр эд эсээс гарган авсан үүдэл эсийн /iPS эс/ тусламжтайгаар цусны хорт хавдрыг эмчлэх арга боловсруулах өргөн далайцтай ажлыг Японы янз бүрийн их сургуулийн судалгааны хэд хэдэн баг энэ жил эхлүүлжээ. Энэ тухай тус улсын "Иомиури" сонинд мэдээлсэн байна.

Дээрх судалгааг тухайлбал, Киотогийн их сургуулийн эрдэмтэд хийж байгааг тэмдэглэжээ. Цусны хорт хавдартай тэмцэх iPS эсийн тусгай төрлийг гарган авахын тулд Японы эрдэмтэд уг өвчнөөр шаналж байгаа хүмүүсийн эд эсийг ашиглахаар төлөвлөж байгаа аж. Ийм судалгаа хийх зөвшөөрлийг тус улсын ёс зүйн комисс хэдийн олгосон байна. Одоогийн байдлаар хорт хавдрыг iPS эсийн тусламжтайгаар эмчлэх боломжийг амьдрал дээр батлаагүй болохыг Иомиури" сонинд дурджээ. Японы эрдэмтэд энэ аргыг эхлээд амьтад дээр туршихаар төлөвлөж байгаа бөгөөд хэрэв амжилттай болсон тохиолдолд хортой эд эсийг устгадаг iPS эсийг 2019 он гэхэд хүмүүст шилжүүлэн суулгаж эхлэхээр төлөвлөжээ. Японы эрдэмтэн Синъя Яманакаг үүдэл эсийн салбарт судалгаа явуулсныхаа төлөө 2012 онд Нобелийн анагаах ухаан, физиологийн салбарын шагнал хүртсэнээс хойш энэ сэдвийг сонирхох япончуудын сонирхол төдийгүй тус салбарт Засгийн газраас үзүүлэх дэмжлэг ихээхэн нэмэгджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ