Умард Солонгост хариу арга хэмжээ авах асуудлыг Москва, Сөүл хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-13 11:00:30

СӨҮЛ. /TASS/. Энэ сарын 6-нд явуулсан Умард Солонгосын цөмийн туршилтад ямар хариу арга хэмжээ авахыг Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Юн Бёнсе, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар утсаар хэлэлцэнэ гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам өнөөдөр мэдэгдэв.

Хэлэлцээ Москвагийн цагаар 11-д эхэлнэ гэж яам мэдэгдэлдээ дурдав. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүрээнд Пхеньянд шинэ хориг арга хэмжээ авахад ОХУ чухал үүрэгтэй гэж Өмнөд Солонгосын шинжээчид үзэж байна.

Устөрөгчийн бөмбөгийн туршилт амжилттай болсон гэж Умард Солонгос энэ сарын 6-нд мэдэгдсэн билээ. "Уг туршилт байгаль орчинд ямар ч сөрөг нөлөө байхгүй бөгөөд Умард Солонгос гадны заналхийллийг тогтоон барих хүчтэй болсон” гэж тус улсын Засгийн газар мэдэгдсэнийг “KCNA” агентлаг мэдээлжээ.

Умард Солонгос өмнө нь 2006, 2009, 2013 онд цөмийн гурван туршилт хийсэн бөгөөд үүнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсад янз бүрийн хориг арга хэмжээ авсан билээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ