Цунамид өртсөн бүсийн хүн амын тоо эрс буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-01-13 13:45:06

ФҮКҮШИМА. /NHK/. Япон улсын 2015 оны хүн амын урьдчилсан тооллогоор 2011 онд гамшигт нэрвэгдсэн зүүн хойд мужуудад хүн амын тоо эрс буурчээ.

Судалгааг 5 жил тутамд явуулдаг. 2015 оны явуулсан тооллого нь 2011 оны гуравдугаар сарын 11-нд Фүкүшимагийн газар хөдлөлт, цунами болон цөмийн ослын дараа хийсэн анхны судалгаа юм.   

Урьдчилсан дүнгээр, өнгөрсөн жилийн аравдугаар сарын 1-ний байдлаар Мияаги мужийн хүн ам 2.33 орчим сая болсон байсан нь 2010 оны үзүүлэлтээс 0,6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Иватэ мужийн хүн ам 1,28 сая байсан нь 3,8 хувиар, Фүкүшима муж 1.91 сая байсан нь 5,7 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм.

Мияаги мужийн Онагава хотын оршин суугчдын тоо 37 хувиар буурсан нь  хүн амын тоо хамгийн их буурсан үзүүлэлт болов. Үүний дараа Иватэ мужийн Оцуши хотын хүн ам 23.2 хувиар буурсан байна. Цунамигийн гамшгаас их хэмжээний хохирол амссан нь хүн амын  тоо эрс буурахад хүргэсэн гэж тус хотын захиргаа үзжээ.

Фүкүшима хот дахь хэд хэдэн хотын захиргаа ямар ч оршин суугчгүй болсон бөгөөд хүн амын тоо буурч, нүүлгэн шилжүүлэх бүс болсон хэмээн нутгийн захиргаанаас мэдээлжээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ