Монгол Улсын төсвийн ил тод байдлын үзүүлэлт хангалтгүй үнэлгээ авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭАНУ-д төвтэй Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас дэлхийн 100 гаруй орны Засгийн газрын төсвийн ил тод байдлыг үнэлдэг. Тэгвэл энэхүү нээлттэй төсвийн судалгаагаар Монгол Улс төсвийн ил тод байдлын үзүүлэлтээр 100 онооноос 51 оноо авсан тухай Нээлттэй нийгэм форумаас мэдээллээ.
Тус төв дэлхийн улс орнуудад судалгаа хийхдээ төсөвтэй холбоотой 8 гол баримт бичгийг тулгуур болгодог бөгөөд үнэлгээг Олон Улсын Валютын Сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага, Олон улсын аудитын дээд байгууллага гаргадаг байна. Монгол Улсын хувьд төсвийн ил тод байдлаараа 51 оноо, төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоогоор 19 оноо, төсвийн хяналтын хувьд 70-92 оноог тус бүр авснаар хангалтгүй гэсэн үнэлгээнд хүрчээ. Дээрх судалгааг үндэслэн манай улсад зөвлөмж хүргүүлсэн байна. Зөвлөмжид төсвийн ил тод байдлыг сайжруулахад хагас жилийн тойм, гүйцэтгэх засаглалын төсвийн төслийн иргэдэд зориулсан мэдээллийг боловсруулах, макро эдийн засгийн ирэх жилүүдийн таамаглалыг нарийвчлах, төсвийн төлөвлөгөөний талаарх мэдээллийг дэлгэрэнгүй болгохыг тусгажээ. Түүнчлэн Нээлттэй нийгэм форумаас төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоог сайжруулах замаар зорилтот бүлгийн ярилцлага зохион байгуулах, аудитын шалгалтыг олон нийтийн оролцоотой болгох нь чухал хэмээн үзэж байна.
Б.Заяа
Сэтгэгдлүүд