Вакцинжуулалтад 2.3 сая малыг хамруулжээ

Орон нутагт | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 19:24:40

Баянхонгор аймгийн ХХААГ-аас 11 төрлийн вакцинжуулалтад 2.389.621 толгой малыг хамруулаад байгааг мэдээллээ.

Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтэс нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 2,5 сая толгой мал хамруулахаар төлөвлөн ажиллаж шөвөг яр, иж балнад, галзуу, боом зэрэг өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтийг хийж байгаа аж.

Мөн Баянговь сумд хэрэгжиж буй Говийн сэргэлт сангийн хөрөнгөөр тус сумын бүх бог малыг паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулахаар төлөвлөн ажилласан бөгөөд туулгалтанд 130 мянга, угаалганд 180 мянган малыг тус тус хамруулаад байгаа юм байна.

Мөн хашаа хороо ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг энэ сарын эхний долоо хоногоос эхлүүлжээ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд