“Хан Хэнтий Цогцолбор” сургуулийн сагсан бөмбөг шалгаруулах анхдугаар тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 11:55:36

37 жилийн түүхтэй Хэнтий аймгийн “Хан Хэнтий Цогцолбор” сургуулийн үе, үеийн нийт төгсөгчдийн нэрэмжит “Дурсамж цом-2016” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар  тэмцээн Чингис хотод энэ сарын 16-17-ны өдөр зохион байгуулах гэж байна.

“Залуусын хүч Нийгмийн тусгал” ТББ-ын санаачилгаар, “Хан Хэнтий Цогцолбор” сургуулийн дэмжлэгтэйгээр Хэнтий аймгийн зохион байгуулж байгаа ажээ.

“Хан Хэнтий”нутгаараа овоглосон төрөлх сургуулийнхаа үе үеийн төгсөгчдийн хоорондын харилцаа холбоог сайжруулах, тэднийг олон талт үйл ажиллагаагаар  дэмжих, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд насны гэгээн сайхан дурсамжийг нь сэргээх, Хэнтий аймгийн оюутан залуучуудын дунд зохион байгуулагддаг олон төрлийн тэмцээн уралдаанд төрөлх сургуулиа төлөөлөн оролцох, сургуулийн нэр хүндийг өндөрт өргөх оюунлаг, бүтээлч  залуусыг дэмжих зорилготой аж.

Тэмцээний үеэр “Хан Хэнтий Цогцолбор” сургуулийн  төгсөгчидийг дэмжих “Дурсамж” клубын нээлтийн үйл ажиллагаа болох юм. Энэхүү тэмцээн “Хан Хэнтий Цогцолбор” сургуулийн шинэ спорт зааланд болох аж.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ