ОРХОН: Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-16 17:18:09

Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 16/ МОНЦАМЭ/.  Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2025 оны “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 23 дугаар тогтоолын хүрээнд Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг Орхон аймагт эхэллээ. 


Тус үзлэг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг шинэчилснээс хойш хийж байгаа анхны үзлэг гэдгээрээ онцлогтой. Улсын үзлэгийг 2025 оны III, IV улиралд улс орон даяар зохион байгуулж, нэгдсэн дүнг 2026 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм.




Холбоотой мэдээ