Монгол, Болгарын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-14 14:25:40

“Хоёр улсын хооронд байгуулсан олон улсын гэрээг данслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын протокол”-д Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Хэргийг түр хамаарагч Иван Стаматов нар энэ сарын 13-ны өдөр Гадаад хэргийн яаманд гарын үсэг зурав.

Энэхүү протоколоор Монгол Улс болон Бүгд Найрамдах Болгар Улсын хооронд улс болон засгийн газрын түвшинд 1967-2013 онд байгуулсан хоёр талт олон улсын гэрээний үйлчлэлийг зохицуулж, нийт 28 гэрээг хүчин төгөлдөр хэвээр үлдээн, 2 гэрээг хүчингүйд тооцож байгаа болно.

Уг протокол Талууд түүнийг хүчин төгөлдөр болгох чиглэлээр дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухайгаа дипломат шугамаар харилцан мэдэгдсэн сүүлийн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Холбоотой мэдээ