Цэргийн бүртгэл үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-15 11:28:10

Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 06-нд эхэлсэн юм. Энэ сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх бүртгэл ид дундаа явж байна. Сүүлийн өдрүүдэд иргэд бүртгүүлэх нь багассан тул үлдсэн долоо хоногийн хугацаанд бүртгэлд идэвхтэй оролцохыг анхаарууллаа.

Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдаж байгаа. Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг /, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд үйлчлүүлж болно. Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж иргэний цэргийн үүргээ биелүүлнэ үү гэж дүүргийн цэргийн штабуудаас сануулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ