Цагдаа нар цус хандивлах аянд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-15 11:38:50

Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа нэгжүүдийн 800 гаруй алба хаагч сайн дурын үндсэн дээр цусаа хандивлах сайн үйлсийн аянд оролцсон байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхэлсэн энэ аяны хүрээнд нийслэлийн цагдаагийн байгууллагын харьяа бүх нэгж, албадын цагдаа нар цусаа хандивлаж байгаа юм. Иргэдийн донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах Төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хүмүүнлэгийн үйлсийн төлөө байнга хамтран ажиллаж байгааг үнэлж, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс УБХЦГ-ыг “Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч хамт олон”-оор өргөмжлөж, талархал илэрхийлсэн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ