Эсээ бичлэгийн тэргүүн байрын эзэн 1 сая 500 мянгыг гардана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-15 14:32:59

Мөнхийн үсэг” группээс “Эртний сургаалаас суралцъя” эсээ бичлэгийн уралдаан зарлалаа.

Хүүхдүүдэд хамгийн их мэдлэг, сургаал өгөх “Оюунтүлхүүр”, “Цагийн жамыг тодруулагч “Цаасан шувуу” хэмээх сургаал, “Тоть шувууны сургаал”, “Нэгэн үсгийн эрдэм хэмээх сургаал”, “Орчлонгийн сав шимийн дууллаас”, “Авах гээхийн дөрвөн мөрт шүлэг”, “Ардыг тэжээх рашааны дусал”, “Чойжид дагины тууж”, “Молом тойн эхдээ тус хүргэсэн нэрт шастир оршвой” зэрэг зохиолоос сонгон эсээ бичих юм.

Уралдаанд 13-18 насныхан оролцох бөгөөд эсээг 350-450 үгтэй, утгын болон үг үсгийн алдаагүй бичих шаардлагатай.

Нэгдүгээр байр эзэлсэн оролцогч сая 500 мянга, дэд байр сая, гутгаар байр 600 мянга, тусгай байр тус бүр 300 мянган төгрөг, өргөмжлөл гардах юм.  

Мөнхийн үсэг” группын “Аз хур” номын их дэлгүүр, МУИС-ийн ард байрлах “Time” төвийн нэгдүгээр давхар “Аз хур” номын дэлгүүрт болон www.bookstore.mn сайтаар энэ сарын 22-ныг хүртэл бүтээлийг бүртгэж авна.

Ж.Болор

Холбоотой мэдээ