“Морин хуур-2015” наадам маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2015” наадам энэ сарын 16-28-нд болно.
Уралдааны бүртгэл Монголын хөгжмийн зохиолчдын холбооны байранд өнөөдрийг хүртэл болов.
Оны шилдэг дуу шалгаруулах тус наадмыг энэ жил 29 дэх жилдээ зохион байгуулж байна. Наадмын эхний шат Нийслэлийн Улаанбаатар чуулгын концертын танхимд энэ сарын 16, 17-нд болсон бол хоёрдугаар шат буюу “Гала” тоглолт энэ сарын 28-нд СТӨ-нд болно.
Өнгөрсөн жил тус наадмын “Гран при” шагналыг МУГЖ Н.Чулуунхүүгийн ая, яруу найрагч Ай.Төмөр-Очирын шүлэг “Ижий гөрөөс” дуу хүртэж байсан билээ.
Ж.Болор