"Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025" үзэсгэлэнг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136 @gmail.com
2025-11-17 12:56:44

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан "Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025" олон улсын уралдааны шүүгчдийн дүн гарлаа.


Энэхүү олон улсын уралдааны "Шилдгийн шилдэг" гэрэл зургаар нийт шүүгчдийн хэлэлцүүлгийн дүнгээр Э.Мөнхчулууны "Тайгын үр сад" зураг шалгарав.


Энэ жил 13 орны 102 гэрэл зурагчны нийт 726 бүтээл өрсөлдсөн байна. Тус уралдаанд оролцогчид Үзэсгэлэнт байгаль, Зэрлэг амьтан, Монгол ахуй, Агаарын гэрэл зураг гэсэн төрлөөр бүтээлээ ирүүлжээ.

"Монгол ахуй" төрөлд нэгдүгээр байрт Э.Буянзаяагийн "Хайрын Мадригал", хоёрдугаар байрт Б.Эрдэнэбулганы "Бүргэдийн анчид", гуравдугаар байрт М.Ганзоригийн "Өглөө" зураг шалгарав.


"Үзэсгэлэнт байгаль" төрөлд нэгдүгээр байрт Б.Эрдэнэбулганы "Байгальтайгаа зохицон амьдрагчид", Б.Эрдэнэбулганы "Диваажинд амьдрахуй дор", Швейцарын зурагчин Эрик Вон Шултессийн "Тэнгэрийн заадас дорх хүрхрээ" зураг шалгарлаа.


"Зэрлэг амьтан" төрөлд нэгдүгээр байрт Г.Батсүхийн "Ой дахь чимээ" зураг, хоёрдугаар байрт Э.Мөнхбаярын "Шунал" зураг гуравдугаар байрт Б.Баатарсүрэнгийн "Говийн зэрлэг адуу" зураг шалгарчээ.


"Агаарын" гэрэл зургийн төрөлд нэгдүгээр байрт Г.Батсүхийн "Нарны туяанд гялалзах тэмээн сүрэг", хоёрдугаар байрт Б.Эрдэнэбулганы "Байгалийн хээ", гуравдугаар байрт Ж.Амартүвшиний "Ойн гүн дэх модон байшин" зураг шалгарав.


Уралдааны шилдэг гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 20-нд Blue Mon Tower дахь Norphei Art Gallery-д нээх юм.





Холбоотой мэдээ