Хархоринчуудаас элэг, цөсний өвчлөл зонхилон илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 23:20:24

 “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Өвөрхангай аймгийн нийт ард иргэдийг эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношилгоонд хамруулах, эрүүлжүүлэх шийдвэрийг аймгийн ИТХ, Засаг даргаас гаргасан. Уг зорилт амжилттай хэрэгжиж байгаа ба 9 сарын 3-7 өдрүүдэд Хархорин суманд үргэлжиллээ.

Аймгийн Засаг даргын орлогч, Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хорооны орлогч дарга О.Батжаргалаар ахлуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг тус суманд ажиллаж, нийт 1447 хүнд үзлэг хийснээс БОЭТ-д 124, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэгт 51 иргэнийг тус тус явуулжээ. Иргэдийн дунд ходоод, элэг цөсний өвчлөл, цусны даралт ихсэлт, мэдрэлийн ёзоор ба сүлжээний эмгэг зонхилон илэрсэн байна.

Мөн халдварын бус өвчнөөс сэргийлэх 10 чиглэлээр мэдээлэл, сурталчилгаа явуулж,  гарын авлага, санамж тарааж, 6 төрлийн видио бичлэг үзүүлсэн ба эрүүл мэндийн сэдвээр АХА тэмцээн явуулж, идэвхитэй хөдөлгөөнийг сурталчилах зорилгоор бүжгийн арга хэмжээ зохион байгууллаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд