Татварын орлого хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 23:24:29

 Өнгөрсөн найман сард тус аймгийн татварын орлогын төлөвлөгөө 108,6 хувиар биелэв. Энэ тухай аймгийн татварын хэлтсийн дарга Д.Нурлан мэдээлээд татварын тухай шинэ хууль тогтоомжуудын талаар нийтэд хандан тайлбар өглөө.

  -Тус аймагт 950 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Татварын төлөвлөгөө сүүлийн арван жилийн турш тасралтгүй биелэгдсээр ирсэн. Гэвч өнгөрсөн жил патентын албан татвар таван хувиар тасарсан. Тус аймагт 1800 буу байдаг гэсэн тооцоо бий. Энэ онд хуулийн хугацаа нь өнгөрсөн ч бууны татвар төлөлт тавьхан хувьтай байна. Мөн өнгөрсөн найман сарын хугацаанд Өлгий, Алтанцөгц, Баяннуур, Булган, Ногооннуур зэрэг ихэнх суманд татвар төлөлт, хураалт удаашралттай байна. Үүнтэй холбоотой үлдсэн дөрвөн сарын хугацаанд татварыг бүрэн гүйцээх талаар сумдын удирдлагад даалгавар өглөө гэж тэр ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд