Тайванийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоо мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2016-01-20 08:18:39

ТАЙПЭЙ. /NHK/. Бямба гарагт болсон ерөнхийлөгчийн болон хууль тогтоох байгууллагын сонгуульд сөрөг хүчний Ардчилсан дэвшилтэт нам ялсны дараа Тайванийн Үндэсний намын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоо мэдэгджээ.

Үүний улмаас Ардчилсан дэвшилтэт намын тэргүүн Цай Ин Вэг 5 дугаар сарын 20-нд ерөнхийлөгчийн албан тушаалдаа орох хүртэл Тайванийн улс төрийн байдал тогтворгүй болох асуудал тулгараад байна. 

Даваа гарагийн үдээс хойш Ерөнхий сайд Мао Чи Куо засгийн газрын бүх гишүүнийг огцорсныг зарлажээ.

Халаагаа өгөх гэж буй Ерөнхийлөгч Ма Ин Жү ерөнхий сайдыг томилох бүрэн эрхтэй. Тэрээр энэ асуудлаар Цайтай зөвлөлдөх гэсэн боловч Цай одоогоор хууль ёсны дагуу эрх үүсээгүй байгаа хэмээн татгалзсан байна.

Цай нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Эрик Чуг илт давуугаар ялж, 8 жилийн дараа өөрийн намдаа ийнхүү эрх мэдлийг авчирчээ.

Ардчилсан дэвшилтэт нам нь анх удаа хууль тогтоох байгууллагад олонх болж байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ