Ардчилсан намын ҮЗХ өнөөдөр хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАрдчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны /ҮЗХ/ 46 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр 17.00 цагаас Төрийн ордонд хуралдах гэж байна.
ҮЗХ-ын хуралдаанаар намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг батламжлах, УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд хэрхэн оролцох талаар ярилцахаар төлөвлөж байгаа юм. Үүнээс гадна ИЗНН болон МҮАН-тай нэгдэх асуудал ч хөндөгдөж, ҮЗХ-ны гишүүдээс санал сонсох, мөн Засгийн газрыг авч үлдэх зэрэг асуудлаа хэлэлцэх магадлалтай байна.
Ардчилсан намын ҮЗХ нийт 228 гишүүнтэй бөгөөд өмнөх хурал нь 2014 оны 11 дүгээр сард болж байсан.
Н.Туяа