Монгол-Унгарын форум болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-01-20 13:59:30

Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өөрийн орны бизнес эрхлэгчидтэй Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж байгаатай холбогдуулан МҮХАҮТ-аас энэ сарын 25-26-ны өдрүүдэд Унгарын өдөрлөг арга хэмжээг зохион байгуулна.

Уг арга хэмжээний хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, Унгарын аж ахуйн нэгж, байгууллагуудын үзэсгэлэнг худалдаа, ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулах юм.

Унгарын талаас аялал жуулчлал, хими цэвэрлэгээ, химийн бодис, автомашин, цахим технологи, барилга, архитектур, хүнс, тавилга, электрон бараа, нэхмэл үйлдвэрлэл, хэвлэл, эм, эмийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ, банк, санхүү, хөдөө аж ахуй зэрэг нийт 40 гаруй аж ахуйн нэгж оролцохоор төлөвлөж байгаа аж.

Иймд энэхүү бизнес уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнес түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүд foreignrelations@mongolchamber.mn хаягаар бүртгүүлж болох гэнэ.

Б.Туул

Холбоотой мэдээ