“Гавана-2016”-д Баянхонгорын 2 жүдоч зодоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 14:57:05

“Гавана – 2016” гранпри тэмцээнд эрэгтэй 60 кг төрөлд Баянхонгор аймгийн Хүрээмарал сум, ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар, 73 кг-д Баянхонгор аймгийн Өлзийт сум, Женко клубийн тамирчин ОУХМ Ганбаатарын Одбаяр нар зодоглохоор морджээ.

Монголын жүдо бөхийн холбооны шигшээ багийн тамирчид 2016 оны анхны олон улсын анхны тэмцээндээ зодоглохоор ийнхүү эх орноосоо мордсон бөгөөд манай улсын 9 тамирчин зодоглох аж.

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн календарчлагдсан төлөвлөгөөний дагуу "Рио-2016" олимпийн эрхийн оноо олгох тэмцээн Кубын Гавана хотноо энэ сарын 22-24-нд болох юм байна. Тэмцээнд орон орны эрэгтэй 253, эмэгтэй 165 жүдоч оролцох мэдүүлгээ өгчээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ