Озэки Котошёогикү 2 Их аваргыг давж башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-21 09:40:41

Хацү башёгийн 11 дэх өдөр буюу лхагва гарагт 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалыг озэки Котошёогикүг давснаар ганцаараа башёг тэргүүлж эхэллээ.

Oзэки Котошёогикү 10 дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Анандыг давсан юм. Түүний хувьд энэ удаагийн башёд япончуудын ганц найдвар нь болоод байна. Энэ тэмцээний нэг онцлог нь нутгийн бөхчүүд хамгийн сүүлд Эзэн хааны цом хүртсэний 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ удаа япон бөх түрүүлэхгүй бол бүтэн 10 жил сумо бөхийнхөө дээд зиндаанд түрүүлж чадаагүй гэж түүхэнд бичигдэх юм. Тиймээс 11 дэх өдрийн барилдаан их анхаарал татаж байв.

Харин Котошёогикүгийн хувьд үлдсэн өдрийн барилдаанд уналгүй байх хариуцлагатай үүрэг хүлээж байна. Озэки Котошёогикү өнөөдөр 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадоржтой хүч, ур чадвараа сорин барилдана.

Манай бөхчүүдийн амжилтыг сонирхуулбал, ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-1, ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 10-1, ёкозүна Какүрюү М.Ананд 8-3, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-3 /гэмтэв/, маэгаширагийн 3-аас босч барилдаж буй Ичиножёо А.Ичинноров 1-10, маэгашира 4 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 4-7, маэгашира 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-8, маэгашира 13 Таканоива А.Баасандорж 3-8 гэсэн даваа, унаатай байна. Башёг одоогийн байдлаар озэки Котошёогикү 11 даваатай тэргүүлж, Их аварга Хакүхо, Харүмафүжи нар удаалж байгаа юм.

Д.Өлзий       

Холбоотой мэдээ