Шилийн гол-2015 үзэсгэлэн болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-14 12:11:02

Дорнод аймгийн Чойбалсан хотод БНХАУ-ын Шилийн гол аймгаас зохион байгуулж буй бизнес эрхлэгчдийн өргөн хэрэглээний барааны “Шилийн гол 2015” үзэсгэлэн худалдаа өнөөдөр болж байна.

EXPO худалдааны төвд болж буй уг үзэсгэлэнд  бүх төрлийн цахилгаан бараа, гэр ахуйн бараа нар салхины цахилгаан үүсгүүр, хүүхдийн тоглоом, жимс жимсгэнэ, хатаасан жимс зэрэг 300 гаруй төрлийн чанар эрүүл ахуйн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын үнээр худалдаж байна. Үзэсгэлэнгийн үеэр Шилийн гол аймгийн Монгол эмнэлгийн хорооны Монгол уламжлалт анагаах ухааны их эмч Одбилэг үнэ төлбөргүй эмчилгээ, оношлогоо хийж Дорнодчуудад үйлчлэх гэнэ. Ийм үзэсгэлэн худалдаа анх  удаа Дорнод аймагт болж байгаагаараа онцлог юм. Сүүлийн жилүүдэд Дорнод,  Шилийн гол аймгийн харилцаа олон тал дээр хөгжиж байгаа нь энэ мэт үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулж байгаагаас харж болно.

 

Б.Туяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд