Тээврийн оношлогоо явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-23 10:23:32

Баянхонгор аймагт Техникийн хяналтын үзлэгийг аймгийн төвд суурин төхөөрөмжөөр, 19 сум, 2 багт явуулын багаж төхөөрөмжөөр хийж байна. Өнөөдрийн байдлаар 10267 тээврийн хэрэгсэл үзлэгт орсон нь өнгөрсөн оны мөн үеэс 536 тээврийн хэрэгслээр илүү байгаа аж.

2008 онд батлагдсан Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар авто­тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг оношлогоо бүтэн жилийн турш явагддаг болсон байна. Гэтэл иргэдийн хувьд хуучин сэтгэхүйгээгээрээ зөвхөн хаврын улиралд багтаж оношлогоондоо орох гэж яаран, дараалал үүсгэх явдал гардаг байна.

Тээврийн хэрэгсэл болон өөрөө явагч машин механизмуудын хувьд татвараа эхний хагас жилд багтааж төлөх ёстой бол техникийн хяналтын үзлэг бүтэн жилийн турш явагддаг аж. Тиймээс жолооч нар гэрчилгээн дээр бичигдсэн өмнөх оны оношлогооны хугацаанаасаа хамаарч хэдийд ч оношлуулах боломжтой юм байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ