Цасанд боогдсон замуудыг нээж өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-01-23 11:28:36

Онцгой байдлын ерөнхий газраас нийт ард иргэд, жолооч нарт хандаж хөдөө орон нутгийн замд явахдаа техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, цаг агаарын мэдээг сайн үзэж байж замд гарахыг анхааруулж байна.

Монгол орны нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, зарим аймаг, суманд зуд нүүрлээд байгаа төдийгүй орон нутгийн замд тээврийн хэрэгслүүд цасанд боогдох нь эрс ихсэх болжээ. Тухайлбал, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд 50 гаруй автомашин цасанд боогдсон байсныг урд шөнө холбогдох авто зам, засвар арчлалтынхан чөлөөлж өгсөн байна. Ер нь тухайн чиглэлд хүчтэй цасан шуургатай байгаа бөгөөд “Төв АЗЗА”  ТӨХК-ийн хариуцсан Ногоон довын давааны 84 км орчим авто зам цасанд хаагдаад байгааг чөлөөлөх ажил хийгдэж байна.

Одоогоор “Төв АЗЗА” ТӨХК болон аймгийн Онцгой байдлын газар хөдөлгөөнийг хязгаарлахаар 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм.  Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангаран орон нутагт цасан шуурга шууран зарим чиглэлд зам харгуйн үзэгдэх орчин хязгаарлагдаж байгааг иргдэд анхааруулсаар байна.

Өнөөдөр Улаанбаатараас Чойр чиглэлийн замын зарим хэсэг цасанд боогдсон байсныг Налайх дүүргийн Авто зам, засвар арчлалт /АЗЗА/-ын инженер техникийн ажилтнууд цэвэрлэж, саадгүй болгосоор байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ