Футзалны Хангайн бүсийн тэмцээн Орхон аймагт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2016-01-24 10:29:57

Идэрчүүдийн футзалны УАШТ-ний Хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт энэ сарын 20-нд эхэллээ. Уг тэмцээнд 11 аймгийн 11 багийн 120 тамирчин оролцож байна.

Тэмцээний эхний хоёр байранд орсон тамирчид улсын шигшээ тэмцээнд орно. Хангайн бүсийн тэмцээн 15 болон 17 хүртэлх насны ангилалтай.  Тодруулбал, 15 хүртэлх насны ангилалд 6 аймгийн 6 баг, 17 хүртэлх насны ангилалд 5 аймгийн тамирчид өрсөлдөж байна. Тэмцээнийг Монголын хөл бөмбөгийн холбоо, Хангарьд клуб хамтран зохион байгуулж байна.

Монголын хөл бөмбөгийн холбоо нь орон нутгийн тамирчдыг жигд оролцуулах зорилгоор энэ удаа бүсчилсэн тэмцээн зохион байгуулж байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ