Малын бэлчээрлэлт хүндэрч эхэллээ

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 10:00:29

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн нийт сумдын нутгаар төвдөө 8-25 см зузаан, хунгарласан газартаа 8-30 см зузаан цастай байна. 

Тус аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутгаар хамгийн их зузаан цастай байгаа бөгөөд нягт нь 0.19 гр\см3 болж малын бэлчээрлэлт хүндрээд байна. Мөн Сүхбаатар, Баянгол сумдын цасны нягт 0.16-0.18 гр\см3 байгаа нь цаашид бог малын бэлчээрлэлт хүндэрч болзошгүй түвшинд хүрчээ. Харин бусад сумдын нутгаар цасны зузаан 8-14 см, нягт нь 0.10- 0.14 гр\см3 байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ