МАХН онц их хурлаа хийсний 5 жилийн ойг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-25 11:26:22

МАХН-ын Онц их хурал хуралдуулсаны 5 жилийн ойд зориулсан "Хөгжлийн хувьсгал" арга хэмжээг МҮЭСТО-д энэ сарын 27-нд зохион байгуулна.

Тус арга хэмжээнд МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Н.Удвал "Тэмцэж хатуужсан 5 жил" сэдвээр, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан "Оюутолгойг олноороо шийдье" сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.

Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр арга хэмжээнд оролцогчдод хандаж үг хэлнэ. Арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс тус намын гишүүд дэмжигчид ирж оролцох ба энэ үеэр шинээр элсч буй гишүүдэд намын батлах гардуулах аж.

Б.Туул

Холбоотой мэдээ