Өдөр бүр заах теле хичээлд хүүхдүүдээ идэвхтэй оролцуулахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-01-25 13:15:51

Нийслэлийн ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралтын өдрүүдийг сунгасантай холбогдуулан  НБГ-аас өмнөх улирлын хичээлийг сэргээн сануулах зорилготой  "UBS" телевизээр өдөр бүр математик, монгол хэлний хичээл  заах бөгөөд  эцэг эхчүүд  хүүхдүүдээ теле хичээлд идэвхтэй оролцуулахыг уриалав.

Учир нь Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй,  агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах саналыг нийслэлийн Засаг дарга БСШУЯ-д хүргүүлсэн. Уг саналын дагуу БСШУ-ы сайд Л.Гантөмөр нийслэлийн ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралтыг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн.

Өнөөдөр буюу Даваа гарагт  Монгол хэл  "Бараа бүтээгдэхүүний заавар шошгыг таньж хэрэглэж  сурцгаая" Сүхбаатар дүүргийн 58-р сургуулийн бага ангийн багш  Ү.Шинэчимэг, Математик "Уртыг хэмжих нэгж"  Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа цогцолбор 54-р сургуулийн бага ангийн багш  Б.Должинсүрэн заах юм.
 
Маргааш  Монгол хэл  "Эхийг хураан бичиж сурцгаая"   Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн  бага ангийн багш  Ш.Азжаргал, Математик  "Тооны бүтэц, дугаарлал"   Сүхбаатар дүүргийн  1-р сургуулийн бага ангийн багш  Ч.Чагцал, Лхагва гарагт  Монгол хэл "Эхийн утгыг  ойлгож уншин, эхэд байгаа эсрэг санааг ялган таних" Сүхбаатар дүүргийн Хөгжим бүжгийн коллежийн бага ангийн багш  А.Дэлгэрмаа, Математик  "Олон оронтой тоо"   Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор 1-р бага сургуулийн бага ангийн багш  Ш.Пунсалдулам, Монгол хэл  "Учир шалтгааныг олж, тайлбарлаж сурцгаая"  Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн бага ангийн багш  Б.Шархүү нар тус тус заахаар болжээ.

Ж.Болор
 

 

Холбоотой мэдээ