Хятадын Засгийн газар Түвдийг үсрэнгүй хөгжүүлнэ хэмээн зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2015-09-14 13:41:59

Хятадын засгийн газраас ирэх таван жилийг Түвдийн үсрэнгүй хөгжлийн жил болгон зарлалаа.

2020 он гэхэд тус бүс нутгийн усан хангамжийн чадавхыг 500 тэрбум шоо метр болгон, хөдөө орон нутгийн иргэдийн 80 хувийг түгээгүүрийн усаар хангаж, тариалангийн газрын услалтыг 33 мянган га-гаар нэмэгдүүлж, хөдөө орон нутгийн цахилгаан цогцолборын хүчин чадлыг 100 мянган киловатт-д хүргэх төлөвлөгөө гаргажээ. Түвдийн хөгжлийн тулгамдсан асуудал нь зам тээвэр, усан хангамж байсан билээ. Өмнөх жилүүдэд Хятадын засгийн газар Түвдэд өндөр хурдны авто зам, төмөр зам тавьсан нь дэлхийд шуугиан тарьсан томоохон бүтээн байгуулалт болсон юм.

 

Хөххот.Б.Занданхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд