Номын аянд урлаг соёлынхон нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-25 14:46:51

Чингэлтэй дүүргийн ЗДТГ, UBS телевизтэй хамтран “Номын өргөөг номжуулах” аяныг зохион байгуулж байна.

Энэхүү аяны хүрээнд Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын хүмүүжил, мэдлэг оюунд хөрөнгө оруулалт хийх үйлсэд урлаг соёлынхон, зохиолч, яруу найрагч, аж ахуйн нэгж байгууллагууд нэгдэн 5 хоногийн байдлаар 170 гаруй ном цуглаад байна. Номын аянд МУСГЗ яруу найрагч Ү.Хүрэлбаатар, МУГЖ Ш.Алтанцэцэг, яруу найрагч, зохиолч Р.Эмүжин “Номын ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд, МУСТА жүжигчин О.Оюун, М.Саранцэцэг нарын урлаг соёлын алдартнууд нэгдсэн юм. Мөн “Сэлэнгэпресс” компани номын өглөг, дээжээсээ өгч Чингэлтэй дүүргийн номын өргөөг номжуулж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ