“Эх орны шим-2016” хямд бүтээгдэхүүнийг санал болгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 11:03:45

Завхан аймгийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмждэг “Эх орны шим-2016” үзэсгэлэн худалдааны тов гарлаа.

Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр бизнес эрхлэгчид өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, сурталчилан борлуулдаг бөгөөд өөрсдийн бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс даруй 30 хувь хямдруулан худалдах юм байна. Үзэсгэлэн худалдаанд аймгийн 24 сум брэнд бүтээгдэхүүнээрээ оролцох юм байна. Бүтээгдэхүүн үйлчилгээнэс шилдгийн шилдэг нэг бүтээгдэхүүн гранпри шагналын эзнийг тодруулж хэд хэдэн номинацуудиар шалгаруулалт явуулах аж. Үзэсгэлэн худалдаа нь сар шинийн босгон дээр энэ сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж буй юм. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ