Хөлбөмбөгийн шүүгчийн сургалт орон нутагт болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын хөлбөмбөгийн холбооны шүүгчийн сургалт энэ сарын 23-26-нд анх удаа амжилттай зохион байгуулж байна.
Дорнод аймгийн хувьд энэ жил футзалын лигийн анхдугаар тэмцээнийг зохион байгуулж, улмаар нийслэлийн тэмцээнд орон нутгийн багуудаас идэвхтэй оролцдог аймгийн нэг юм. Дорнодчууд зөвхөн тэмцээн уралдаан зохион байгуулаад зогсохгүй мэргэжлийн шүүгч, дасгалжуулагчийг бэлтгэхэд ийнхүү анхаарч ажиллаж байна. Тэд өөрсдийн футзалын шүүгч нараа бэлтгэн сургахад түлхүү анхаарал хандуулж байна. Уг сургалтыг Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны шүүгч, уг холбооны шүүгчийн сургагч багш, МХБХ-ны нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Д.Түмэнбаяр удирдаж байна.
Д.Өлзий