Шатсан байраа засч сэргээн ашиглана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 14:58:13

Баян-Өлгий аймгийн Алтай сумын бүрэн дунд сургуулийн дотуур байр түймэрт автсан тухай саяхан мэдээлсэн. Дотуур байрны хүүхдүүд одоохондоо зарим анги танхимд байрлаж байгаа, цонхнуудынх нь шил хагарсан хуучин байрыг гуч орчим сая төгрөгийн хөрөнгөөр засварлан ашиглах боломжтой гэж үзсэн байна. 

Байгууламж бүрэн шатаж дууссан, ор дэр, хөнжлийн зарим хэсгийг нь  аварсан, түймрийн гарсан шалтгаан, хохирлын хэмжээ хараахан тогтоогдож амжаагүй байгаа тухай боловсрол, соёлын хэлтсийн дарга Х.Имамагзам мэдээллээ. 

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ