Тосонцэнгэл сум “Архигүй жишиг сум” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 16:34:39

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Архигүй жишиг сум” болох зорилтын хүрээнд “Архигүй Тосонцэнгэл” хөтөлбөрийг боловсруулан ажиллажээ.

Хөтөлбөрийн хүрээнд  "Сүүн тахилт" төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж "Тархины хүч-Оюуны энерги", "Оюуны гэрэл гэгээ", "Сэтгэлийн боловсрол" зэрэг сэтгэл зүйн чиглэлээр сургалтанд архины хамааралтай иргэдийг өөрсдийнх нь сайн дурын үндсэн дээр хамруулан  72 иргэн архинаас татгалзсан үр дүн гарчээ. Мөн урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн ажлуудыг  амжилттай зохион байгуулж суманд гарсан гэмт хэргийн тоог өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа  төдийгүй согтуугаар үйлдэгддэг гэмт хэргийн тоо буурсан ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ