Цалингийн зээлийн хүүг бууруулахтай холбоотой Монголбанкны мэдээллийг сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-27 08:31:56

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын 6 байнгын хороо хуралдана.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх юм.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үдээс өмнө болж, Барилгын тухай, Төрийн өмчийн тухай, Инфляцийн түвшин буурч байгаатай холбогдуулан тэтгэврийн, цалингийн, малчны болон жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтай зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны мэдээлэл сонсоно.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас, Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас тус тус хуралдах тов гарчээ.

Б.Туул

Холбоотой мэдээ