Хот тохижуулах албаны ажилчид унаатай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-27 10:28:55

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын удирдлага хот тохижуулах албаныхаа ажилчдыг унаатай болгов.

Цагаан сарын баярыг угтан зохион байгуулж буй ариун цэврийн арван хоногийн аяны үеэр тэдэнд дөрвөн мотоциклыг өчигдөр гардууллаа. Нийт 15 сая төгрөгийн үнэ өртөгтэй эдгээр мотоциклыг «Алтай-Шарговь» компани тендерийн дагуу БНХАУ-ас оруулж ирсэн нь гудамж талбайн хогийг цэвэрлэхэдэд тус дөхөм үзүүлнэ. 100 км-т дөрөвхөн литр бензин зарцуулдаг сайхан унаа. Нэг мотоциклыг нохой намнадаг мэргэн буудагчдаа олгожээ.

 Ш.Айзаря

Холбоотой мэдээ