“Цаначин-Хилчин” хөтөлбөр орон нутагт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-27 16:17:58

Монголын цанын холбооноос орон нутагт цанын ээлжит сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр Дорнод аймгийн Халх гол сумын хилийн ангид “Цаначин -Хилчин” хөтөлбөр эхэллээ.

Хоёр дахь жилдээ болж буй энэ удаагийн сургалтыг цанын спортын ОУХМ Б.Бямбадорж удирдан явуулж байна. "Цаначин-Хилчин" хөтөлбөр Халх голын 0198-р ангид тав хоногийн турш болно.

Дашрамд дуулгахад, Монголын цанын холбооноос нэгдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Хэнтий аймагт гүйлтийн цаныг сурталчлах арга хэмжээг зохион байгуулсан. Тус сургалтыг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Б.Энх-Амгалан удирдан явуулжээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ