Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-27 17:50:55

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Уг хүсэлтэд “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан. Энэ хуулийн ёсчлохыг зөвшөөрч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлээгүй, мөн хориг тавих эсэхээ шийдээгүй, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй байхад Үндсэн хуулийн Цэц нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэж албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэж байгаа нь Үндсэн хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн” хэмээн дурджээ.

Тиймээс Ж.Амарсанааг Үндсэн хуулийн Цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж, дэмжлээ. 

Н.Туяа

Холбоотой мэдээ