Орхон аймагт 2374 иргэн шилжин иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт өнгөрсөн онд 3263 иргэн Улаанбаатар хот болон бусад аймаг руу шилжжээ. Шилжин явагсдын дийлэнх нь 25-40 насныхан байна.
Оюутан залуус Улаанбаатар хотод сургуулиа төгсөөд тэндээ үлдэж ажиллах сонирхолтой болсон нь статистик дүн мэдээнээс харагдаж байна гэж аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Туул хэллээ.
Шилжин явагсдын 62.5 хувь нь Улаанбаатар, 12.5 хувь нь Булган, 3.6 хувь нь Сэлэнгэ аймаг руу шилжжээ. Харин 2347 иргэн Орхон аймагт шилжин ирсэн байна. Үүнээс 37.8 хувь нь Улаанбаатар хот, 26.6 хувь Булган, 6.8 хувь нь Хөвсгөл аймгаас иржээ. Энэ тоон үзүүлэлтээс харахад, Орхон аймагт хоёр хүн шилжин ирэхэд гурван иргэн шилжин явдаг байна. Үүнийг 2014 онтой харьцуулвал шилжин явах хөдөлгөөн 24.9 хувиар буурч харин шилжин ирэгсэд 11.4 хувиар өсчээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд 2352 хүүхэд төрж 569 хүн нас баржээ. Ингэснээр хүн ам 1783-аар өсчээ.
Б.Оюун-Эрдэнэ