Монгол циркчид мөнгөн цом хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2015-09-14 15:50:49

Москва хотноо энэ сарын 9-нд "ИДОЛ -2015" олон улсын циркчдийн тэмцээн албан ёсоор эхэлж өнгөрсөн ням гарагт шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээнд 15 орны дэлхийн циркийн шилдэг жvжигчид өөрсдийн шилдэг үзүүлбэрээр оролцон өчигдөр дүнгээ гаргалаа. Энэ удаагийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Н.Энхболд багштай Т.Номуунбаатар ахлагчтай Монголын Үндэсний циркийн 12 жvжигчин "Дудартай акробат", "Шидэх банзнаас үсрэгчид" номероор өрсөлдсөн байна. Дэлхийд данстай Монгол циркчид "ИДОЛ 2015" олон улсын циркчдийн тэмцээнээс мөнгөн цом хүртжээ.

Дашрамд сонирхуулахад, Т.Номуунбаатар ахлагчтай “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэрээр Монголын циркийн жүжигчид агаарт зургаа эргэж дэлхийн циркийн дээд амжилтыг тогтоосон юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд