З.Нарантуяаг СЗХ-ны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-28 16:10:32

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Тэрбээр Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг тус тус үндэслэн чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны даргаас асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь З.Нарантуяаг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжин, байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Б.Туул 

Холбоотой мэдээ