Шумуул устгах замаар "Зика"-тай тэмцэхийг Бразилийн Ерөнхийлөгч уриаллаа

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-01-28 17:08:03

БРАЗИЛ. /Sputnik/. Өнгөрсөн жил Бразилд тархсан "Зика" вирусийн халдвар Латин Америкийн орнуудад тархжээ. 2015 оны гуравдугаар сараас хойш 20 гаруй оронд уг вирусийн халдвар тархаад байна.

"Зика" вирусын эм бэлдмэл, вакцин гараагүй бөгөөд ургийн тархины өсөлтөд нөлөөлдөг уг вирусын тархалтыг шумуул устгах замаар зогсоохыг Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссефф уриаллаа.

Лхагва гарагт Никарагуа улс "Зика" вируст нэрвэгдсэн 22 дахь орон болов. Никарагуагийн нийслэл Манагуа хотод хоёр хүн уг вирусийн халдвар авсан гэж тус улсын Засгийн газар мэдэгдэв.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ