2016 онд ойгоос 31300 шоо метр мод бэлтгэнэ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 22:28:10

2016 онд Өвөрхангай  аймгийн Бат-Өлзий, Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга, Хархорин зэрэг таван сум, Орхоны хөндийн байгалын цогцолборт газраас хэрэглээний чиглэлээр 4300, түлээнд 27000, нийт 31300 шоо метр мод бэлтгэж, 650 га талбайд ой цэвэрлэх журмаар мод бэлтгэх шийдвэр гарчээ.

Энэ хэмжээг Монгол Улсын Ойн тухай хуулийн32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтын дагуу Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын Сайдын 2015 оны А/415 дугаар тушаалаар баталсан бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлан тогтоолоо.

Аймгуудад бэлтгэх, хэрэглэх модны хэмжээг жил бүр Байгаль орчны яамнаас тогтоон өгдөг юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ