Дээд шүүх улсын үзлэгт хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-09-14 17:26:56

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт Улсын Дээд шүүх хамрав.

Энэ сарын 08-14-ний өдөр болсон үзлэгийг улсын хяналтын байцаагч нар явуулсан байна. Ингэхэд архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдлаар 91 хувь буюу “А”, байгууллагын архивын ажлаар 90 хувь буюу “А”, албан хэрэг хөтлөлт 82 хувь буюу “В”, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтаар 85 хувь буюу “В” дүнтэй шалгагдав.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд