Завханы шатарчин хүү шилдгээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 17:46:52

2015 оны Монгол Улсын шилдэг хүүхдээр Завхан аймгийн Ургамал сумын уугуул, Цэцэн нүүдэл клубын тамирчин Ганзоригийн Амартүвшин шалгарсан юм.

Тэрээр өнгөрсөн 2015 онд Тайланд улсын Батаяа хотноо зохион байгуулагдсан Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд түрүүлж Дэлхийн аварга болжээ. Мөн олон улсын чанартай тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна.

Дашрамд Монголын шатрын аварга, мастерууд Завхан нутгаас төрөн гарсан байдаг. Энэ нутагт шатрын спортыг сургуулийн хичээлийн хөтөлбөрт нь тусгаж хичээллэснээр өнөөдөр Завханчууд өсвөрийн давхардсан тоогоор 10000 гаруй шатарчидтай болоод буй юм.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ