Тогтоосон хорио цээрийн журмыг сахихгүй байгаагаас халдвар дамжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-01 10:14:57

Малын янз бүрийн өвчин илэрмэгц малын эмч нарт яаралтай мэдэгдэж байхыг мэргэжлийн хяналтын байгууллага сонордуулж байна.

Өнгөрсөн 10 дугаар сард Алтай суманд, 12 дугаар сард Буянт суманд шүлхий өвчин илэрсэн. Алтай сумын нутгаас малыг амьдаар нь бус мах болгож гадагшаа гаргаж болно. Харин Буянт сумын Хөлцөөтөд хорио цээр тогтоогдсон, түүний журмыг хатуу сахих учиртай. Энэ өвчин Алтай суманд гарсан үед айл зэргэлдээ энэ хоёр сумын иргэд тогтоосон хорио цээрийн журмыг сахилгүй хоорондоо орж гарсаны улмаас халдвар дамжсан. Тэдгээр ноцтой зөрчил гаргасан этгээдийг олж илрүүлэн зохих шийтгэл хүлээлгэх болно. Мал нь өвдмөгц малчид 12 хоёр цагийн дотор зохих байгууллагад мэдэгдэх, малын эмч нар аливаа тохиолдолд хөнгөн шуурхай, хариуцлагатай ажиллах, зохих арга хэмжээ авах хэрэгтэй гэж мэргэжлийн хяналтын улсын байцаагч К.Асаан мэдэгдлээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ