Цагаансүмбэр ХХК-ийн баг тамирчид улсын тэмцээнд орох эрхээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-01 13:00:26

Архангай аймгийн спортын төрөлжсөн сургалттай сургуулийн биеийн тамирын зааланд Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулан аймгийн барилга угсралт, зураг төсөв зохиогч, барилгын материал үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага,  компаниудын спортын нээлтийн арга хэмжээг газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, барилгачдын холбоо хамтран  зохион байгууллаа.

Энэ өдрүүдэд волейбол, сагсан бөмбөг, шатраар баг тамирчид хүч самбаа, оюун ухаанаа сорьсноос, волейболын төрөлд нэгдүгээр байранд  “Цагаан сүмбэр-I”- баг, удаах байруудад  “Тамирын цахиур”, “Ундарга” ХХК-ий баг тамирчид орлоо.

Сагсан бөмбөгийн тэмцээнд “Цагаан сүмбэр-I” багийн тамирчид түрүүлж, хоёр ба гуравдугаар байрыг “Идэрживаа”, “Тамирын цахиур” багууд эзэллээ.

Шатрын уралдаанд эрэгтэйчүүдээс Ж.Тогтохбаяр /”Цагаан сүмбэр” ХХК/, Ж.Мөнхбат / Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар/, н.Баянбаатар /”Архангай”- МСҮТ/, эмэгтэйчүүдээс П.Нямхүү /”Гурвантамир”- ХХК/, Б.Дагийжав /”Ундарга”- ХХК/, Д.Дашням /”Цагаан сүмбэр”- ХХК/ нар эхний байранд шалгарлаа.

Эхний байруудад тодорсон баг тамирчдыг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж, багийн нийлбэр дүнгээр магнайлсан Д.Үүрцайх захиралтай "Цагаан сүмбэр”-ХХК-д "Барилгачид" шилжих явах цомыг гардуулав.  Уг тэмцээнд шалгарсан баг тамирчид  2016 оны хоёрдугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар гэсэн спортын 3 төрлөөр зохиогдох тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Архангай. Л. Булган

Холбоотой мэдээ